"Эрдэм Төв"-ийн охид хөвгүүдийн өрөөнүүдийг тохижууллаа

КлассФлоор ХХК-ий хамт олон бид сайн үйлсийн аянд нэгдэн өөрсдийн борлуулдаг бараа бүтээгдэхүүнүүдээ ашиглан Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн асрамжийн "Эрдэм Төв"-ийн хүүхэд багачуудынхаа унтлагын 2 өрөөний шалны дэвсгэр, хивсэнцэрийг шинэчлэн сайжруулж өглөө.

Дашрамд дурдахад суурилуулах, өнгөний хослолыг сонгох, наах үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлсэн компанийхаа нийт ажилчиддаа баярласнаа илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүсье.

Монголын үрс бүхэн аз жаргалаар дүүрэн байг!